Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг.
Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.
Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана.
- БӨҮР орчим
- Говь-2 орчим
- Вива сити
- Шинэ Яармаг
- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчим
- Нийслэлийн шинэ төв “Хангарьд” орчим
- Ирээдүй хороолол
- БҮК орчим
- Төв цэнгэлдэх хүрээлэн орчим
- Хүннү хороолол
- Рапид хороолол
- 120 мянгат
- Зайсан орчим
- 19 дүгээр хороолол орчим

| Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.