Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжих, бизнесийн таатай орчныг бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт танилцууллаа.
Мөн хуульд заагаагүй боловч бусад хуулиар бүртгүүлэх шаардлагатай үйл ажиллагааг цахимаар мэдэгдэн эхлүүлэх ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулах талаар чиглэл өглөө.
Түүнчлэн уулзалтын хүрээнд төрийн үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцоог идэвхжүүлэх шаардлагатайг онцолж, цаашид уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөлөө гэж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээллээ.


| 21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.