Шууд Chart

Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-05-26 11:47:41

Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Хорио цээрийн дэглэм 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж байна.

Тус шийдвэрийн хүрээнд

• Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.

• Хяналтын постууд 24 цагаар ажиллана
• Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина
• Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
• Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно
• Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно

Иймд Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж иргэд, малчдыг малын хөдөлгөөн хийхгүй байх мөн мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна гэж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газараас мэдээллээ.



Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй