Шууд Chart

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр мөнгө зээлсэн хүнээ зодсон уу

2014-10-09 18:01:35

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаярыг хүн зодож танхайрсан гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан баримтуудаас сөхөн үзвэл  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр өнгөрөгч 2012 онд Д.Бямбадорж гэдэг хүнээс 28.500.000 төгрөг зээлэн авчээ. Гэвч зээлсэн мөнгөө өгөлгүй хоёр жил болсон бөгөөд мөнгөө авч чадаагүй Д.Бямбадорж өнгөрсөн зургаадугаар сард Дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин уг нэхэмжлэлийн хариуд Б.Отгонбаярыг бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй гэсэн шалтгаанаар буцаасан байна. Иймээс долоодугаар сард Д.Бямбадорж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан улмаар Б.Отгонбаярыг эрэн сурвалжлуулах шийдвэр гарчээ.
 
Үүний дараа Б.Отгонбаяр Д.Бямбадоржийг цахилгаан шатанд зодсон гэх мэдээлэл гараад байсан юм. Гэтэл өнөөдөр энэ талаарх видео зарим хэвлэлүүдээр цацагдсан.
 
Бид энэ хэргийн талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяраас тодруулахад “Ийм хэрэг болоогүй. Үүнийг эсэргүүцсэн бүх баримтыг би удахгүй дэлгэнэ” гэсэн тайлбарыг хийсэн юм.
 
 
 
         

 

Нийтэлсэн: О.Энхмаа

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр мөнгө зээлсэн хүнээ зодсон уу  
Үзсэн: 2893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Арай л биш байна шүү лаларуудаа [103.212.117.xxx] 2016-05-31 01:14
Энэ хэдэн хөгийн юмнуудтай юу сонгуульд өрсөлдөх вэ бүгдийн хориод өгөөч бүрэн баримт байна шдэ
ДАмба [103.229.122.xxx] 2016-05-28 22:49
энэ лалар дахиад дэвшсэн гэл үү гарахыг нь харнаа
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-13 22:26
Ардчилсан намынхан нэг иймэрхүү улсууд байна гэхэд нэг их гайхаад байх юм алга. Нэг их эзэрхүү дээрэлхүү улсууд байдаг шү дээ. Тэр Говьсүмбэрийн засаг даргыг хар......
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-09 21:21
muu pizda pendgeriig zoruuleed shaah heregtei sh dee. iim hog shaaruud nam yarij uls tur hiij mungu idne aain, ed nar shudargaar hudulmurluud amia avaad yavah chadal baihgui bolohoor tegej baigaa sh dee.
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-10-09 20:30
Цохиулсан залуу зөрүүлээд хэвлэлийн бага хурал хийлгэх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй