Архангай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам нэгдсэн зөвлөгөөн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.
-Тус зөвлөгөөнд МУ- ын Хөдөлмөрийн баатар , Гавьяат аварга, малчид болон сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, ахмад болон дунд залуу малчдын төлөөлөл оролцож байна.
-Зөвлөгөөнд урилгаар Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат МУ-ын гавьяат малчин Д.Гомбо-очир “Нүүдлийн мал аж ахуйн уламжлал ба орчин цагийн чиг хандлага”, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор О.Уламбаяр “Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам”, аймгийн ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Б.Доржсүрэн “Уур амьсгалын өөрчлөлт ба бэлчээрийн доройтол түүний хариу арга хэмжээ авах” тухай сэдвээр тус тус илтгэл тавилаа.
-Мөн аймгийн Прокурорын газар,Цагдаагийн газраас ихээр үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээл хийлээ.
-Тус зөвлөгөөний хүрээнд “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулахад тулгамдсан асуудал “ сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх юм.

| Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.