Шууд Chart

18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа

2026-06-12 15:22:42

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах, замын хөдөлгөөнд хэрхэн зөв зохистой оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгээс  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдөр (2026.06.12) эцэслэн батлагдлаа.

Ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх тус хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна

111.3. Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 1311дүгээр зүйлийн 131.2.5, 131.2.6-д заасан асуудлаар харьяа нутаг дэвсгэртээ захиргааны хэм хэмжээний акт гаргаж, хэрэгжилтэд хяналт тавина.

121 дүгээр зүйл.Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хориглох зүйл

121.1. Монгол улсын нутаг дэвсгэрт цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

121.2. Техникийн дээд хурд нь энэ хуулийн 3.1.13-т зааснаас илүү хурд бүхий цахилгаан дугуйг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

121.3. Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийн жолооч нь нийтийн эзэмшлийн замаар зорчих эрхтэй.

121.4. Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд дараах замаар явж болно.

121.4.1. зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр.

121.4.2. явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчино.

121.5. Энэ зүйлийн 121.2-т заасан цахилгаан дугуйн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсч, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явна.

2 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дах заалтын “мопед” гэсний дараа “цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээс” гэж, 3.1.11 дэх заалтын “мопед” гэсний дараа “цахилгаан дугуй, цахилгаан скүүтер” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “механикжсан тээврийн хэрэгслийг” гэснийг “механикжсан тээврийн хэрэгсэл, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг” гэж өөрчилсүгэй…гэжээ.


18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй