
Сэтгүүлч, яруу найрагч Баасанжаргалын Эрдэнэцогтын эмчилгээнд шаардлагатай зардал мөнгийг босгохоор түүний үзэг нэгд андууд нь хэд хоногийн өмнөөс монгол ахан дүү нартаа хандан мэдээлэл хийсэн билээ.
Хоёр сар хүрэхгүй нас үлдсэн хэмээн мэргэжлийн эмч нар мэдэгдээд байсан ч, монгол оронд ажлын шугмаар ирээд буцсан энэтхэгийн элэгнийн эмч түүнийг өөрийн хүсэлтээр үзэн “Б.Эрдэнэцогтын амийг аврах бүрэн бололцоотой, гэхдээ энэ байгаагаас нь илүү тэнхрүүлж байгаад элэг солиулах нь зүйтэй, мөн бидний зүгээс хамгийн боломжтой хямд үнээр үйлчлэн туслахад бэлэн байна” хэмээн өнгөрсөн 7 хоногийн сүүлээр мэдэгдэж байсан юм.
Түүний эмчилгээний зардалд нийт 100 сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд андууд нь ээж Баасанжаргалын нэр дээр Хаан Банкинд 5031 68 1805 данс, мөн бүх үүрэн телефоны компаниар дамжуулан 155 889 дугаараар мессеж хүлээж авах боломжийг нээгээд байгаагаа дуулгалаа.


Тиймээс цаг хугацаа, мөч бүхэндээ уралдсан түүний эрүүл мэндийн байдалд санаа тавьж буй андууд нь энэ сарын 9-нд Улаанбаатар Паласт 19:00 цагаас бүх оддын тоглолтыг хийхээр үндсэн дээ бэлтгэл ажлаа хангаад байна.
“Эрдэнэцогт мэдээлнэ...” хэмээх эгэл жирийн танил, дотно хурц, шударга дуу хоолойг ард түмэнд эргүүлж авчирахаар урлагийн бүх одод, Болор цомын эзэд андууд нь энэхүү хандивын нэгдсэн тоглолтонд нэгдээд байна. Тоглолтонд: МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА Д.Хишигбаяр, СТА Р.Дэлгэрмаа, СТА А.Түмэн-Өлзий, СТА Э.Төрмандах, СТА А.Мөнхбат, СТА Б.Мөнхбаяр, СТА Н.Энхбат, СТА Н.Гантулга, СТА Б.Буянжаргал, СТА Л.Нарантуяа, СТА Я.Болорчимэг, Б.Цогоо (Элкондор), Д.Дэрмээ (Чоно хамтлаг), дуучин П.Жимсээ, дуучин Б.Цэрэндагва, хос дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа, “Болор Цом”-ын эзэд, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид, “Нисванис” хамтлаг, “Классик Жем” хамтлаг, “Увертюра” хамтлаг, “Гурван бүдүүн” хамтлаг, элэглэлийн “Пароди” хамтлаг зэрэг оролцоно.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Шинэ Мянган” Утга зохиолын нэгдэл ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Монголын радио, телевизийн академи, Монголын телевизүүдийн холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сонины холбоо, Монголын сайтуудын холбоо, Эрдэнэцогтын андууд нь идэвхтэй дэмжин оролцож байгаа юм байна.




Эрдэнэцогт мэдээлнэ, бүх оддын хандивын нэгдсэн тоглолт | ||
Үзсэн: 3096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.