Шууд Chart

“Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагч, “Чингис хаан банк” ХХК-ийн төлөх өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө авахыг дэмжив

2025-06-17 17:04:56

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо. Хурлаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтын танилцуулга, Ажилгүйдлийн даатгалын сангийн 2022-2024 оны орлого бүрдүүлэлт, зарцуулалтыг шалгасан шалгалтын нэгдсэн дүнгийн танилцуулга, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан банк” ХХК-иас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон авах саналтай хөрөнгийн танилцуулгыг хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах үүргийг даргын зөвлөлөөс өглөө.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш “Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 14.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 89.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх хоёр банкны өр төлбөрийг төлүүлэх зорилгоор нийт 3.6 тэрбум төгрөгийн үнэлгээ 17 үл хөдлөх хөрөнгийг тооцон авахаар ирүүлсэн саналыг газрын зөвлөлийн хурлаар дэмжлээ. 
Улмаар уг шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд уламжлан хэлэлцүүлэхээр боллоо.


“Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагч, “Чингис хаан банк” ХХК-ийн төлөх өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө авахыг дэмжив  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй