Шууд Chart

Монголбанк 16 сая ам.доллар худалдлаа

2014-10-16 16:09:41

Монголбанк өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас  45.8 сая ам.долларыг 1849.00-1853.00 төгрөгийн ханшаар, 124.7 сая юанийг 301.55-302.42 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санлыг хүлээн авч, улмаар 1851.20 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 302.20 төгрөгийн хаалтын ханшаар 61.2 сая юань худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудаас ирсэн125.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.


Монголбанк 16 сая ам.доллар худалдлаа  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй