Шууд Chart

Монгол Улс Оюутолгойгоос авсан зээлийн урьдчилгаагаа төллөө

2014-10-21 09:59:40

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед, Айвенхоу Майнз Лимитед корпораци, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийг баталгаажуулахад шаардагдах 287.5 сая хүртэл ам.доллартай тэнцэх Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг гаргасан.

Мөн Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Интернэшнл Холдинг Лимитед, Айвенхоу Майнз Лимитед корпораци, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 дугаар 6-ны өдөр байгуулагдсанаар Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд “Засгийн газрын бонд худалдан авах тухай” гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу 115 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй Засгийн газрын хямдруулсан үнэт цаас (бэлнээр 100 сая ам.доллар төвлөрсөн)-ыг 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр арилжаалсан.

Үүний дараахан Оюутолгой ХХК-ийн 66 хувийг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс Лимитед” компани эзэмших болсноор Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг эзэмших эрх Туркойс Хилл Ресурс Лимтед компанид шилжсэн.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт буюу 2014 оны аравдугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын үнэт цаасны эргэн төлбөрийн хугацаа дууссанаар  Монгол Улсын Засгийн газар үнэт цаасны үндсэн төлбөрийг хуримтлагдсан хүүгийн хамт хөрөнгө оруулагч тал буюу Туркойс Хилл Ресурс Лимитед компанид хугацаанд нь шилжүүлж, олон улсад хөрөнгө оруулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг болохоо баталлаа. Монгол Улсын Засгийн газарт хугацаа хожимдуулсан болон гэрээний аль нэг үүргээ зөрчсөн тохиолдол байхгүй юм.


Монгол Улс Оюутолгойгоос авсан зээлийн урьдчилгаагаа төллөө  
Үзсэн: 2464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-10-21 13:09
овоо шүү хааяа бас гайгүй мэдээ дуулгай бай л даа
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-21 11:06
Ёстой ойлгохгүй юм. Монголын минь энэ их баялаг,. тэгээд өр төлнө, үр хойч төлнө биз гэж хэлсэн Ерөнхий сайдын үг.
202.70.39.xxx [202.70.39.xxx] 2014-10-21 10:32
ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ЗӨВХӨН УРЬДЧИЛГАА ТӨЛСӨНИЙ ИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙХ НЬ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХ ЗОРИЛГОТОЙ БАШИР АРГА.ЗЭЭЛ ХҮҮТЭЙГЭЭ ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ ЦАГТ ХЭЗЭЭ ЧТӨЛЖ ДУУСАХГҮЙ.УУРХАЙ НӨӨЦӨӨ ДУУСААД ХААГДАХАД МОНГОЛЧУУД ӨРТЭЙ ХОЦОРНО ЭНЭ АРАА ТӨЛӨХИЙН ТУЛД ЭСВЭЛ ГАЗАР НУТГААСАА ТАСДАЖ ӨГНӨ ҮГҮЙ БОЛ АХИАД ОЮУ ТОЛГОЙТОЙ ЭН ДҮЙЦЭХҮҮЦ ОРД ӨГЧ БАЙЖ САЛНА. ЯГ Л ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ШИГ СОЛОНГОСЫН ДУУСДАГГҮЙ ОЛОН АНГИТ СЕРАИЛ ШИГ ҮРГЭЛЖЛЭНЭ.
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2014-10-21 10:13
хаанаас гаргасан юугаараа төлчихэв. сонирхож үзэх байлгүй дээ

Бидэнтэй нэгдээрэй