Шууд Chart

Хөгжлийн банкны зээлээр 1.5 сая ам.долларыг төлжээ

2014-10-30 15:52:01

Лондоны хөрөнгийн биржид нэн даруй төлөх 1.5 сая ам.долларыг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас төлсөн байна. Энэ тухай Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга  Нямаагаас дараах тодруулгыг утсаар авчээ.

Мөн Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зориулж, Лондоны хөрөнгийн биржээс авч байгаа үйлчилгээний төлбөрт манай улс 14.2 сая ам.доллар төлөх ёстой ч, өнгөрсөн хугацаанд 6.8 сая ам.долларыг өгсөн. Үлдэх хэсгийг  ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэхээр 2014 оны тавдугаар сарын 10-нд Засгийн газраас гаргасан 152-р тогтоолд тусгасан юм.

Энэ дагуу Хөгжлийн банк 1.5 сая ам.долларыг Монголын хөрөнгийн бирж рүү шилжүүлж, үүнийг Лондоны хөрөнгийн биржид өгсөн байна. Ирэх оны төсөвт 8.7 сая ам.доллар суугдахаар Хөгжлийн банкнаас авсан 1.5 сая ам.долларыг эргүүлж төлөх аж. 


Хөгжлийн банкны зээлээр 1.5 сая ам.долларыг төлжээ  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй