
Өнгөрөгч сарын 15-нд манай өмнөд хөрш арилжааны нүүрсний чанарын удирдлагын түр журам гаргасан. Энэ журамд арилжааны нүүрсэнд тавих стандарт шаардлагыг нарийн зааж өгчээ. Тухайлбал, нүүрсний үнслэг 30 хувиас бага, хүхрийн агууламж 1.5 хувиас бага, фосфор 0.15-аас, хлор 0.3 хувиас бага байхаар заажээ.
Эдгээр шаардлагыг манай нүүрс ерөнхийдөө хангаж байгааг албаны хүн хэлж байна. Гэхдээ нүүрсний компаниуд мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор зэрэг таван элементийг журамд заасан хязгаарт тодорхойлуулах шаардлагатай. Энэ шинжилгээг хийх чадвартай лабораторийн судалгаа гаргаж, аргачлал стандартыг нэвтрүүлэх, шинжилгээний тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэйг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Үүрийнтуяа онцлолоо.
Тэгвэл манайд дээрх таван элементийг шинжилж тодорхойлох лаборатори одоогоор байхгүй. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж нүүрсээ БНХАУ руу импортлох вэ?” асуудлаар өнөө орой МҮОНР, “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.
Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Энхчимэг бэлтгэжээ.
Нүүрсээ өмнөд хөршийн шаардлагад хэрхэн нийцүүлэх вэ | ||
Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.