Шууд Chart

Барууны стандартыг нэвтрүүлснээр бараа, үйлчилгээний чанар сайжирна

2014-11-13 17:04:08

Европ стандартыг манайд нутагшуулснаар бүхий л үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанар сайжирна гэж үзэж байна.

Манай оронд импортоор орж ирж буй зарим бүтээгдэхүүн чанарын шаардлага хангадаг эсэх нь эргэлзээтэй байдаг. Түүнчлэн дотоодын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ч мөн эргэлзээтэй. Тиймээс Европ стандартыг манай улсад нутагшуулбал бүхий л үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанар сайжирна гэж Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын хэлтсийн дарга  н.Отгонбаяр хэллээ.

“Дэлхийн чанарын өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд долоо хоногийн пүрэв гарагт дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг. Энэ өдөр хамгийн гол нь дэлхий дахинд чанарын талаарх мэдлэгийг сурталчлах, хөгжилд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьдог байна. 

 


Барууны стандартыг нэвтрүүлснээр бараа, үйлчилгээний чанар сайжирна   
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй