Шууд Chart

Сумын иргэд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2014-11-13 17:33:43

Дундговь аймгийн 10 гаруй сумын 50 гаруй иргэн ноос боловсруулж бүтээгдэхүүн хийж сурчээ. Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Цагаан алт - амьдрах ухаан” төслийн сургалтаар ноос боловсруулж сурсан тэд сумандаа бүлэг байгуулна.  

Төслийн хөрөнгөөр ноос сэмлэгч, ноос хатаагч, оёдлын машин болон эхний ээлжийн түүхий эдийг өгч байгаа юм. Бүлэг үндсэн хөрөнгөө зориулалтаар нь ашиглаж, үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэн сумандаа жижиг үйлдвэр хөгжүүлнэ. Харин гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах юм байна. Дундговь аймаг дахь манай сурвалжлагч Пүрэвсүрэн, Говь-Угтаал сумын “Угтуул” бүлгийн гишүүн Уртнасантай уулзжээ. 


Сумын иргэд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна   
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй