
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхийн тулд модны гарал үүслийн бичиг дээр цаг, минутыг нарийн бичиж байна гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
Өмнө нь модны гарал үүслийн бичиг дээр зөвхөн хоног заан тэмдэглэл хийдэг байсан. Тэгвэл энэ жилээс гарал үүслийн бичиг дээр цаг, минут заадаг боллоо. Тодруулбал, 300 км тойрог дотор 24 цагийн бичилт хийж байна.
Энэ нь нэг гарал үүслийн бичгийг нэг л удаа ашиглах, цаашлаад модны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд сайнаар нөлөөлж байна гэж Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Цогтбаатар хэллээ.
Модны хулгайтай тэмцэж эхэллээ | ||
Үзсэн: 1518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.