Шууд Chart

Эрээн-Улаанбаатарын чиглэлийн анхны нислэг үйлдэх нээлт боллоо

2013-08-07 14:26:50

Энэ мөчид МИАТ компанийн Улаанбаатар-Эрээний чиглэлийн анхны нислэг 100 гаруй  зорчигчтойгоор хийгдэж байна.  Энэхүү анхны нислэгийн нээлтийн арга хэмжээнд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дэд дарга Ч.Нямсайхан, Зам тээврийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Билгүүн, МИАТ ХК-ийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Билэгсайхан нар оролцож, тууз хайчилан, \нислэгийн багийнханд болон анхны аялагчдад амжилт хүслээ. Энэ үеэр анхны зорчигчдын аяллыг мялааж, дуучин Б.Батмэнд, морин хуурч Ш.Бямбацогт нар ая дуугаа өргөлөө.

Анхны захиалгат нислэгийг Э.Амарбат багш нисгэгч, онгоцны дарга Ч.Хуяг, 2-р нисгэгч Л.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй баг үйлдсэн юм.Энэхүү чиглэлийн нислэг нь ирэх 11-р сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд долоон хоногт гурван удаа нислэг хийх аж. Нислэгийн чиглэлийг  цаашид үргэлжлүүлэх эсэх асуудлаар үргэлжлүүлэн судлан ажиллаж байгааг юм байна. Үнийн хувьд энэ хугацаандаа Улаанбаатараас Эрээн хот хүртэл нэг талдаа 208 мянган төгрөг, хоёр талдаа 371 мянга 300 төгрөг байхаар тооцоолж байгаа бөгөөд Эрээн хотоос Улаанбаатарын чиглэлд нэг талдаа 904 юань, хоёр талдаа 1622 юань байх гэнэ. Түүнчлэн эхний таван удаагийн нислэгийг 20-40 хувийн хямдралтайгаар иргэдэд үйлчлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй ч Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал аж. Мөн 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой бөгөөд тус нисэх буудлаар жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим Монголчууд зорчдог гэсэн судалгаа гарчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн: Э.Болор

Эрээн-Улаанбаатарын чиглэлийн анхны нислэг үйлдэх нээлт боллоо  
Үзсэн: 3963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй