Шууд Chart

Компьютерийн ард хэрхэн зөв суух вэ?

2014-12-02 10:24:53

Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилдөг хэдий ч бидний эрүү мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютерийн ард буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах улмаар цусны даралтад зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хүчин зүйл нөлөөлнө. Энэ удаад хэрхэн зөв суух вэ гэдэг зөвлөгөөг хүргэж байна.

Анхаарах 1. Сандлын түшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж болохгүй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Янз бүрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгүй дэлгэц рүү бөхийх нь их муу юм.

Анхаарах 2. Нуруу доод хэсэг
Нуруу доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.

Анхаарах 3. Суудлын өндөр
Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгүй. Компьютерийн гар дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

Анхаарах 4. Хөлийн тавиур
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь нурууны байрлал буруу эвгүй болдог байна.

Анхаарах 5. Сул зай
Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.

Анхаарах 6. Гарны байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

Анхаарах 7. Бугуй
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж байж болно.

Анхаарах 8. Харааны түвшин
Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.

Анхаарах 9. Компьютерийн гарны байрлал
Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Компьютерийн гар, хулгана хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.

Зөвлөмж:

-Хоёр цаг болоод 15 минут заавал амарч идэвхитэй хөдөлгөөн хийж бай.

- Нэг үйлдлийг удаан битгий хий. Жишээлбэл хэсэг текст биччихээд хулганаараа хуудсаа дугаарлах, үгийн алдааг шалгах мэт үйл хөдлөлөө хослуулахыг хичээ.

- Хэсэг хугацааны турш нүдээ чанга анин, анивчиж жижигхэн дасгалуудыг ажиллах явцдаа хийж бай.

- Толгойгоо зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.

Эцэст нь бага сага хөдөлгөөн ажиллах завсраа хийх нь хэзээ ч илүүдэхгүй.


Компьютерийн ард хэрхэн зөв суух вэ?  
Үзсэн: 3555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй