
Хэрэв та бусад эмэгтэйчүүдийн адил шинэ жилээр сайхан харагдахыг хүсдэг бол том нүдтэй болохыг ч бас хүсдэг байж таарна. Хэдийгээр бид генийн онцлог шинжээ өөрчилж чадахгүй ч будалтын аргаар “ид шидийг” бүтээж болдог гэдгийг бас санахад илүүдэхгүй байх. Нүдээ том болгож харагдуулах будалтын хамгийн энгийн нууц нь сормуусны будалт юм.
Гэхдээ сормуусаа будахаасаа өмнө дэрвийлгэх хэрэгтэй. Хэрэв та будахаасаа өмнө сормуусаа дэрвийлгэхээ мартсан бол сормуусны будгаа сайн хаттал хүлээж байгаад будагтай нь дэрвийлгэж болно. Хэрэв сормуусны будалт өдрийн турш өглөөнийх шигээ хэлбэрээ хадгалж чадахгүй байвал өдөр дахин будалт хийгээрэй. Энэ үед маш шингэн сормуусны будаг танд хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд доод сормуусаа будах шаардлагагүй гэж үздэг. Доод сормуусаа будсанаар таны нүд илүү том болж харагдахад тустай. Үдшийн будалтын гол драм нь хиймэл сормуус юм.
Ихэнх алдартай одууд томоохон үйл явдалд оролцохдоо хиймэл сормуус хэрэглэдэг. Хэрэв та хиймэл сормуусыг зөв хэрэглэх аргыг мэддэг болчихвол төрөлхийн сайхан нүдтэй харагдана. Өөр нэг техник бол цагаан хүрээлэгч харандаа юм. Үүнийг нүдээ том харагдуулж, нүүрний төрхийг цайвар болгоход хэрэглэдэг. Үүний зэрэгцээ дээд, доод аньсаганыхаа дотоод буланд зөөлөн өнгө нэмж өгвөл илүү сайхан харагдах болно.
Танд цагаанаар хүрээлэх, сүүдэр гаргах нь таалагддаггүй бол нүдний зөвхөн дээд аньсагаа хүрээлэхэд л хангалттай. Мөн нүдний дотоод буланг үл мэдэг цагаанаар зөөллөж өгвөл зүгээр. Танд ийм шинэ шийдэл гарцаагүй таалагдана. Түүнчлэн нүдийг том харагдуулахад хөмсөг чухал үүрэгтэй. Хөмсөгний чинь хэлбэр маш сайн байх ёстой. Эхний удаад мэргэжлийн гоо сайханч дээр очин хөмсөгнийхөө хэлбэрийг гаруулаад дараа нь өөрөө тэр хэлбэрээр нь засаж болно. Хамгийн гол нь хөмсөг нумарсан хэлбэртэй байх тусам нүдийг том харагдуулдаг гэдгийг санаарай. Ингээд та шинэ жилээрээ “ид шидийг” бүтээж үзэсгэлэнтэй харагдах нууцтай боллоо.
Шидэт будалт шинэ жилийн чимэг... | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.