
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 29. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 5 шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хянуур өдөр. Та хувийн амьдралыг олны хүртээл болгож болзошгүй. Нэн ялангуяа тэд хайртай хүнээ хуурч мэхэлдэг байсан бол, мөн хэрвээ хүүхдүүдтэй харьцаа нилээн ярвигтай байдаг бол үүнд баярлах нь юу л бол. Олон нийтийн газар байж, олны өмнө гарахаа хойшлуулагтун.
Үхэр (4/20-5/20)
Эмзэг өдөр. Хиртэж байгаа бүтэн сар таны эрүүл мэнд ба ажлын гэрийн ордод буцаж эргэх хөдөлгөөн хийж байгаа тул сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй байх болно. Бусдын зовлонг сонсож, тайвшруулах нь таны өөрийн амьдрах хүч, урам зоригийг мохоох тул цаг гаргаж амар. Хэрэв одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа бол хөдлөх цаг болж. Ажлын ярилцлаганд орох хүмүүсийн хувьд сайхан мэдээ ирэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Сайхан өдөр. Мөд бүтэхгүй нь гэж таны бодож байсан үйл ажиллагаа явуулахтай чинь холбоотой сайхан мэдээ авахад бэлд. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь дэвшил гарах боломжыг нэмэгдүүлнэ. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болвол бусад хүмүүс туслахад бэлэн байж болох юм. Хэрэв тусламж хэрэгтэй бол гуй.
Мэлхий (6/22-7/22)
Саадтай өдөр. Хүнд нөхцөл байдал таны төлөвлөгөөг тасална. Тайван дөлгөөн байж, ойр дотныхондоо эелдэг хандах нь хэрүүл маргаанаас сэргийлнэ. Гэр бүлийн нөхцөл байдал таныг гүн бодолд автуулна. Гэвч таны аливааг уялдуулан тунгаах чадвар өндөр байх тул зөв шийдвэрийг гаргаж чадна. Аливаад бүү яар. Өөртөө анхаарал тавин, эрүүл мэндтэй хэрэгтэй зүйлсийг худалдан ав. Массаж хийлгэх нь ядарсан булчинг амраах ба усан сэлэлт биеийн хэлбэр галбирыг хөгжүүлнэ.
Арслан (7/23-8/22)
Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Зарим нэгэн асуудалд эргэлзээ төрж болох юм. Удаан үргэлжилсэн харилцаа төгсгөл болж болзошгүй. Нууц амрагтай холбоотой асуудал сөхөгдөнө. Хэрвээ та аль хэдийн илчлэгдчихсэн бол буруу сэтгэл хөдлөл гаргахаас болгоомжил. Урлагийн талын үйл ажиллагаа нь өөрийгөө зугаацуулах арга байж болно.
Охин (8/23-9/22)
Ашигтай өдөр. Өнөөдөр сарны хэдхэн чиг хандлагатай, тиймээс ухаалаг байх цаг тань гэдэгт найдаж болно. Хэрэв та болон таны хайртай хүн та хоёрын аль нэг нь орлогоосоо илүү ихийг зарцуулна гэж шийдсэн бол дэлгүүр хэсэх үед тань та хоёрын дунд зөрөлдөөн болох болно. Хэрэв маргаан хэлэлцүүлэг тань туйлдаа хүрвэл аль болох үүнийгээ хурдан шийдэж чадвал сэтгэлийн дарамт тань амралтын өдрийг тань бусниулж чадахгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Буулт хийх өдөр. Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж гэнэтийн маргаанаас зайлсхийж чадна. Ачааллын түвшин харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Замын ачаалал таныг уур бухимдалд оруулна. Яг таг төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр. Та хөршөө мэдэх завшаан тохиож, адилхан хүмүүс гэдгээ ч анзаарах болно. Танд итгэж найдсан ахан дүүсээ сэтгэлээр унагах зүйлс бүү хийгээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Хөгжилтэй өдөр. Зөн билэг болон бодит байдлыг сайн хослуулж чадсанаар та хүссэн ажилдаа орох магадлалтай. Залуу нумынханд ажилд ороход ажлын туршлага маш их хэрэг болох болно. Хэрвээ та насаар бага зэрэг ахимаг, мөн өдөр тутмын ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол олон газарт сайн дурын ажил хийж өөртөө яг ямар ажил тохирохыг олж мэд. Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сонголт хийхэд туслах болно. Тэднийг хүчлэх хэрэггүй өөрсдөөр нь сонголт хийх боломж олго.
Нум (11/22-12/21)
Бясалгах өдөр. Таны мөрөөдлийг илэрхийлэх төлөвлөгөө зохио. Мөнгөнд бүү санаа зов. Ид шидэд итгэж, өөртөө гэнэтийн бэлэг барьж магадгүй. Матрын ордны оюутнууд сайн суралцаж үнэ цэнэтэй судалгаа хийж чадна. Ийм учраас гадуур дэмий сэлгүүцэх хэрэггүй. Хүүхдүүдийн хамрын ханиадыг сүртээ гэж бодолгүй анхаарахгүй бол танд нэлээд мөнгө эсвэл цаг хугацааг авсан хүнд өдрүүдийг авчирах болно.
Матар (12/22-1/19)
Эерэг өдөр. Танд амрах эргэцүүлэх нэмэлт цаг хэрэгтэй болох үөд өрөө захиалах хэрэггүй. Бясалгал йог зэрэг нь завгүй ажлын чинь дунд таныг амрааж тэнхээ оруулах хамгийн сайн зүйл. Оюун санааны бясалгал нь матөриаллаг дарамт шахалтаас таны сэтгэлийг амраах зүйл гэдгийг сайн сана. Цэцэрлэгч бол. Өөрийнхөө гэрт гэрээр чинь дүүрэн сайхан үнэр гаргах цэцэгт ургамал авчир.
Хумх (1/20-2/18)
Дурлалын өдөр. Xүчтэй татагдах байдал тань гэнэт бүрэн цэцэглэж буй харилцаа руу шилжих болно. Хэдий бага хугацаатай байсан ч гэсэн та урилгаа бүү хэрэгсэхгүй орхиорой. Таны хувийн амьдралын тань хийх зүйлүүд таныг хүлээж л байна гэхдээ хүүхдээ хайхралгүй орхиж огт болохгүй. Таны хүүхэд тань танаас бат бэх хайрыг хүсэж шаардах болно.
Загас (2/19-3/20)
Урам зоригтой өдөр. Энэ үе таны хувьд харилцаа холбоо хамгийн түрүүнд тавигдах болно. Та найз нөхөд, гэр бүл, хамаатан садантайгаа холбогдон, нийтэч уур амьсгалтай байх нь. Та тэдэнтэйгээ өөрийн мэдээллээ солилцон хов жив ярилцан, ирээдүйд дахин хэзээ уулзахаа төлөвлөөрэй. Хүн болгоны онцгой зан чанарт тохируулан бэлгээ бэлдээрэй. Эсвэл та өөрөө бэлэг хийсэн ч болно. Танд үүнийг хийх авъяас чадвар байгаа. Загасны ордны эцэг эхчүүд хүүхдүүд нь баяр ёслолын бэлтгэлд нь оролцохыг хүсэхэд баяртай байх болно. Тэдний санаа бодлыг сонсон, урам зориг өгөөрэй. Хэрэв та сурдаг бол өөрийн салбартаа холбогдох шинэ шинэ мэдээлэл олж мэдэх бололтой.
Өнөөдрийн зурхай /2014.12.21/ | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.