
Эхийн хэвлийд байхдаа хүүхэд харанхуй орчинд байдаг. Тиймээс нярай хүүхдийн нүд аливаа зүйлийг сайн хардаггүйд гайхах зүйлгүй. Энэ нь хараа хариуцдаг тархины хальсны хэсгийг сонсгол хариуцсан хэсэгтэй харьцуулахад муу хөгжилтэй байдагтай холбоотой. Дөнгөж төрсөн хүүхдийг харж буй зүйлийнхээ тодрох цэгийг тааруулах, хурц гэрэлд дасах, өнгө ялгах зэрэг хүнд үүрэг хүлээж байдаг.
Амьдралынх нь эхний мөчөөс тархины эсүүд идэвхитэй ажиллаж, хүүхдийг тань шинэ содон мэдлэгээр баяжуулж, хүрээлэн буй орчинтой харьцах шинэ холбоо тогтоож байдаг. Хүүхдийн харах чадвар насанд хүрсэн хүний харааны чадавхийн дөрвөн хувийг л эзэлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд өөрөөсөө 25 см-ийн зайд байгаа зүйлийг л тодруулан харж чаддаг. Энэ нь ээжийнхээ цээжийг л харна гэсэн үг. Хүүхэд өнгө ялгаж сайн чадахгүй, хурц тод өнгийг сайн ялгадаг бол бүдэг өнгө ялгахдаа их зүдэрдэг. Таны хүүхдийн хараа хоёр сарын дотор сайжирна. Өмнө нь хүүхдийн тань баруун зүүн нүдээрээ харсан зүйл тусдаа боловсордог байсан бол аажимдаа товойлгон харж, хол ойрыг ялгах болж, тархинд нь нэгдмэл нэг зураг болж харагдана. Гурван сартайдаа аливаа зүйлийн хэлбэрийг анхааралтай ажиглаж эхэлнэ. Түүгээр ч барахгүй ээжийнхээ сэтгэл санааг царайных нь байдлаар төрөлхийн зөн совингоороо тааварладаг. Хүүхэд зургаан cap хүрэхэд харах чадвар нь насанд хүрсэн хүний харааны чадавхийн 10 орчим хувьд хүрч сайжирдаг. Тэр үед хүүхдийн алсыг харах чадвар хоёр дахин сайжирч, хөдөлгөөнтэй зүйлийг дагуулан харах чадвартай болсон байдаг.
Эхийн хэвлийд хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг
Хүүхдийн ам эхийн хэвлийд байхдаа ургийн шингэнээр дүүрсэн байдаг ба тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон байдаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн эхийн сүүтэй төстэй амттай болдог. Ургийн шингэний амт ээж таны идсэн хоолноос шалтгаалдаг. Тиймээс жирэмсэн үедээ идэж байсан хүнсний зүйлийн амтанд хүүхэд тань хэдийнэ дассан байна. Хүүхэд энэ амтыг тогтоож, эхийнхээ сүүг хөхөх үедээ таньдаг байна. Дөнгөж төрсөн хүүхдийн амтлах мэдрэмж маш эрчимтэй хөгжиж , шинэ амт эрж, юм бүхнийг амандаа хийж амталж байдаг. Иймээс гараа хөхнө гэдэг өлссөнийг илэрхийлж байгаа бус юм. Хүүхэд төрөлхийн зөнгөөрөө чихэрлэг амттанд дурладаг ба гашуун, шорвог зүйл амсахаараа ярвайдаг. Янз бүрийн амт сонирхож, энэ нь уурагт шинэ холбоо үүсгэдэг. Хүүхэд шинэ амт мэдрэхийн хэрээр хөгждөг.
Нялх хүүхэд эцэг, эхээ үнэрээр нь таньдаг
Хүүхдийн үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн байдаг. Энэ нь нялх хүүхдийн муу хардаг, байгаль нүдийг хүртэх, сонсох болон үнэрлэх мэдрэмжээр орлуулсан байдагт оршино. Нярай хүүхэд эцэг, эхийгээ үнэрээр нь таньдаг. Үнэрлэх мэдрэхүйгээ идэвхитэй ашиглаж томчуудыг бодвол хамартаа илүү найддаг. Танихгүй орчинд орсон үедээ ойр дотно ээжийнхээ үнэрийг авч тайвширч, өөртөө итгэлтэй болдог. Ялангуяа төрсний дараах хоёр долоо хоногт энэ онцлог хүүхдийн хувьд их чухал. Ийм ч учраас хүүхдээ үргэлж өргөж, тэвэрч байх нь чухал. Хүүхэд өдөр болгон шинэ үнэртэй танилцдаг учраас хажууд нь танил бөгөөд дотно үнэр үнэртэж байхад илүү тайван болдог. Үнэрлэх чадварыг хөгжүүлэх чадвар нь хүүхдийг хожим хөхний сүүнээс гаргахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн түүнийг хүрээлж буй үнэрийг таньж, олон үнэрийг санаж явдаг байна. Хүүхэд амттайхан хоолны үнэр гарсан зүг толгойгоо эргүүлж, сонирхож, хүмүүсийн хоол идэхийг анхааран ажигладаг. Энэ нь сайн шинж бөгөөд хүүхдийг хөхний сүүнээс гаргахад нөлөөлж, тэрхүү үнэрийг өөрт нь идүүлэх борог хоолтны амттай холбож эхэлнэ. Ингээд уураг тархины амт болон үнэр хариуцсан хэсгүүдийн хооронд шинэ холбоо үүсдэг.
Дөнгөж төрсөн хүүхэд 16-18 цаг унтдаг
Хүүхэд томрохын хэрээр нойрсох хугацаа нь өөрчлөгддөг. Ойролцоогоор найман долоо хоногийн дараа хүүхдийн нойр илт багасч, урьд өдөржингөө унтдаг байсан бол өдөрт 14-16 цаг унтдаг болно. Дөнгөж төрсөн хүүхэд өдөрт 16-18 цаг унтдаг. Гурван долоо хоногтой хүүхэд 15-18 цаг, зургаан долоо хоногтой хүүхэд 15-16 цаг унтдаг. Дөрвөн сартай хүүхэд 10-12 цаг унтдаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ өдрийн цагаар унтвал орой унтахгүй байх гэж боддог. Өдөр сайн унтаж нойроо авсан хүүхэд орой унтахдаа хялбар байдаг. Өдөр муу унтсан хүүхэд ядраад оройд түргэн унтдаггүй.
Нялх хүүхэд эцэг, эхээ үнэрээр нь таньдаг | ||
Үзсэн: 3492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.