
Манай улс тун удахгүй гурван сая дахь иргэний өлгийдөн авахаар бэлдэж байгаа билээ. Харин энэ хүрээнд яригдаж байгаа олон асуудлуудын нэг нь төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал юм. Үүнтэй холбогдуулж өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүд нийслэлийн II,III дугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ.
Гишүүд төрөх эмнэлгүүд дээр очиж танилцсанаар байдал ямар байгааг мэдэж авч, улмаар шийдвэр гаргах түвшинд төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах боломжтой ажээ. Эмэгтэй гишүүд эхлээд 13:00 цагаас нийслэлийн III дугаар төрөх эмнэлэг дээр очино.
Эмэгтэй гишүүд төрөх эмнэлэгүүдтэй танилцана | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.