
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалж байгаа бөгөөд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нарын гишүүд багтаж байгаа юм.
Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийж үйл ажиллагааныхаа зарчмын талаар санал солилцжээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг УИХ-ын дарга үүрэг болгосон байна.
Өнгөрөгч 2013 онд мөн УИХ-ын даргын захирамжаар дээрхтэй адил ажлын хэсэн байгуулж ажиллуулсан бөгөөд тус ажлын хэсэг Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон үр дагавар, учир шалтгаануудыг харгалзан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт, санал гаргасан ажээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.