
Монгол Улсад хэрэгжиж буй Мегатөслүүдийн хэрэгжилт Монголын ирээдүйг тодорхойлох энэ цаг үед “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болжээ. Тус форум 2015 оны нэгдүгээр сарын 29-нд 08:30- 17:00 цагийн хооронд "Blue Sky" зочид буудлын Кристал танхимд болно. Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл танилцуулах бол Японы Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл танилцуулах юм байна.
Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөсөн байна. Форумын хоёрдугаар хэсэгт Сумитомо Мицуй банкны төлөөлөгчид “Эрчим хүч”, “Боловсрол”-ын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх тухай семинар хийхээр болжээ. “Мегатөсөл хөгжлийн хүрээлэн” ТББ-аас зохион байгуулж байгаа энэхүү хурлын талаарх мэдээллийг 99092460 утсаар авч болох юм.
"Мегатөсөл хөгжлийн форум" болно | ||
Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.