Шууд Chart

Буудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгоно

2015-01-28 15:24:10

Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315.8 мянган га-гаас 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн буудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус хураан авсан билээ.

Төрөөс стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2007 оноос улсад болон гурилын үйлдвэрт стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож эхэлсний үр дүнд сүүлийн зургаан жил дараалан нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, 13.2-16.9 цн-т хүрсний зэрэгцээ техник, тоног төхөөрөмж, үрийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ төлөвшиж, хураан авч байгаа ургацын чанар сайжирч байна.

Энэ жилийн хувьд тариаланчдаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газрын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.


Буудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгоно  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй