Шууд Chart

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

2015-02-03 11:00:40

Монголын хөрөнгийн бирж санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2015 оны хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр үнэт цаасны зах зээлийн дараах чиглэлүүдээр нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ажээ. Үүнд:
• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
• Ногдол ашгийн мэдээ
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Брокерийн данс нээх үйлчилгээ
• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс Тавантолгой/
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт зэрэг багтаж байгаа юм.


Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй