Шууд Chart

Тариаланчдын урамшууллыг өнөөдрөөс олгож эхэлнэ

2015-02-03 15:05:36

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас "Тариаланчдад улаан буудайны урамшууллыг өнөөдрөөс олгоно" гэж мэдээллээ. Үндэсний үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан улаан буудайндаа тариаланчид урамшуулал авдаг журамтай.

Тариаланчид өнгөрсөн онд нийт 490 орчим мянган тонн улаанбуудайнаас гурилын үйлдвэрүүдэд, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 350 орчим мянган тонныг нийлүүлжээ. Энэ буудайны тонн тутамд нь 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Учир нь улаанбуудайн урамшуулалд 35 тэрбум төгрөг шаардлагатай ч УИХ-аас Төсвийн тодотголоор 25 тэрбум төгрөг хуваарилсан учраас ингэж бууруулж олгохоор болсон гэдгийг салбарын яамны мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Энэ жил 908 аж ахуйн нэгжид нийт 24 тэрбум 700 гаруй сая төгрөгийг олгох юм байна. Урамшууллыг ямар журмаар хэзээ олгох талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Н.Ариунболдын яриаг сонсъё.


Тариаланчдын урамшууллыг өнөөдрөөс олгож эхэлнэ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй