Шууд Chart

Ойн нөөцөөр ядуу орны тоонд Монгол Улс багтдаг

2015-02-06 07:11:59

Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8.5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг.

Монгол орны хойд хэсгээр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, тэдгээрийн салбар уул толгодыг дагаж ургасан навчит, шилмүүст ой болон говь, хээрийн бүсийн ус чийг дутмаг хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож ургасан заган ой аль аль нь экосистемийн эрс тэс ялгаатай орчинд ургадаг боловч уур амьсгалыг зөөлрүүлэх, ус чийгийн горимыг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, элсний нүүлт хөдөлгөөнийг тогтоон барих, хүн амьтан, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн асар их ач холбогдолтой, нөхөн сэргээгдэх чадвар бүхий байгалийн үнэт баялаг билээ. Монгол орны ойн сан бүхий газарт байгалийн ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн талбай, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 100 метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газар зэргийг хамруулан тооцно. Манай орны ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас, бургас зэрэг навчит мод зонхилон тархана.

Монгол Улсад гадаадаас оруулж ирэх бүх төрлийн бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, мод сөөгийн үр, тарьц, суулгацыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай ”Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг Улсын Их Хурал 2005 оны нэгдүгээр сарын 27-нд баталжээ.

Хус модны нөөц хомсдож, түүнийг эрчимтэй бэлтгэх нь ойн нөөцөд сөргөөр нөлөөлж, залуу өсвөр модны нөхөн сэргээлт удааширч, ойн хэв шинжийг алдагдуулж байгаа экологийн шаардлага, нөөцийн байдлыг харгалзан ойн сангийн талбайд хус модыг ерөнхий ашиглалтын огтлолтын аргаар бэлтгэхийг Байгаль орчны сайдын 2005 оны 366 тоот тушаалаар хоёр жилийн хугацаагаар зогсоов.

Хууль бусаар мод бэлтгэх явдалтай тэмцэх зорилгоор “Ойн нөөцөд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ”-г Байгаль орчны сайдын 2005 оны 61 дугаар тушаалаар, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам”-ыг Байгаль орчны болон Сангийн сайдын 2005 оны 83/101 тоот хамтарсан тушаалаар тус тус баталжээ. 2005 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг хэрэгцээний модыг 39.9 мянган м3, түлээний модыг 570.0 мянган м3-ээр тогтоож өгсөн байна. Сүүлийн жилүүдийн цаг агаарын хэт хуурайшилт, ган, ой хээрийн түймэр, технологийн бус мод бэлтгэл болон шавжийн үржин олшрох биологийн зүй тогтолтой холбогдон ой модонд навч, шилмүүсээр хооллогч, үр боргоцой, гол иш, үндэсээр хооллогч шавжууд хэт олшрон хэд хэдэн аймаг, сум, нийслэлийн нутгийг хамран голомтлон тархаж байгалийн гамшиг болохуйц хөнөөл учруулж байгаа бөгөөд ойн экосистем өөрчлөгдөн ус зохицуулах, хөрс хамгаалах зэрэг экологийн ач холбогдолт шинж чанар нь алдагдаж улмаар жижиг гол горхи, нуур цөөрөм хатан цөлжилтийн процесс түргэн явагдаж байна. Монгол орны ой модонд 400 орчим зүйлийн хөнөөлт шавж тэмдэглэгдсэнээс Сибирийн хүр, Өрөөсгөл хүр, Эгэл бийрэн сүүлт, Бургасны бийрэн сүүлт, Нарсны хүр, Якобсоны төөлүүрч, Шинэсний шилмүүс хуйлагч, эвэрт, мөлгөр, холтосч, долонч зэрэг 40 орчим зүйлийн хөнөөлт шавж онцгой хөнөөл учруулж байгааг судалгаагаар гаргасан байна. 

Байгаль орчны сайдын 2002 оны 93 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

МОНГОЛ ОРНЫ НЭГ ШООМЕТР МОДНЫ НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ /төгрөгөөр/

Модны үйлдвэр Ойн нөөц ашигласны төлбөр
Нэгдүгээр муж Хоёрдугаар муж Гуравдугаар муж Дөрөвдүгээр муж
Гацуур, жодоо 10200 67000 48000 27000
Нарс 85000 55000 40000 22000
Шинэс 68000 44000 32000 18000
Хус 40000 26000 19000 10000
Хайлаас 47000 31000 22000 12000
Улиас, улиангар 34000 22000 16000 9000
Бургас 30000 20000 14000 8000
Заг 30000 20000 14000 8000
Бусад сөөг 27000 17000 12000 7000


Тайлбар: Ойн модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн модны ашиглалтын гарцын дагуу дараахь итгэлцүүрээр үржүүлж болно.

Үүнд:

  1. Зүсмэл материал, балк-2,9
  2. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин-1,8
  3. Түлээний мод-1,4
  4. Түлээ-0,8

 

Байгаль орчны сайдын 2002 оны 93 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

МОНГОЛ ОРНЫ ОЙН САНГИЙН НЭГ ГА ОЙН ТАЛБАЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ /мян.төг/

Модны үйлдвэр Ойн нөөц ашигласны төлбөр
Нэгдүгээр муж Хоёрдугаар муж Гуравдугаар муж Дөрөвдүгээр муж
Гацуур, жодоо 12300,0 8100,0 5800,0 3300,0
Нарс 12700,0 8300,0 6000,0 3400,0
Шинэс 8500,0 5600,0 4000,0 2300,0
Хус 3700,0 2400,0 1700,0 980,0
Хайлаас 3300,0 2200,0 1600,0 890,0
Улиас, улиангар 2800,0 1800,0 1300,0 740,0
Бургас 1800,0 1200,0 870,0 490,0
Заг 1070,0 700,0 510,0 280,0
Бусад сөөг 540,0 350,0 260,0 140,0

Ойн нөөцөөр ядуу орны тоонд Монгол Улс багтдаг  
Үзсэн: 2701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2015-02-06 09:04
mod duusahaar mongol gedeg unen shuu baigaa hedee ogtluulaad duuslaa tsagdaa modnii cheenj hiideg haraal hurdegui zavaan adag suuldee zovno do

Бидэнтэй нэгдээрэй