
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 19. Адъяа гараг. Тугчин одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр нь дотоод бясалгал хийх, барилга барьж эхлэхэд таатай өдөр.Ганцаар байх анхаарлаа хэт дотогшоогоо төвлөрүүлэх нь хор уршиг авчирна.Таньд аливаа зүйлсийг санаачилах хүч байна.Зөн бүхий зүүд зүүдэлж магад.Зүүдэлсэн зүүд тань гурав хоногийн дотор биелэх магадлал өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Оюунаа хөгжүүлэх, бясалгал хийх, биеийн дасгал хийхэд тохирох өдөр. Өнөөдөр та аль болох ганцаар байхыг хичээ, өөрийн дотоод сэтгэлээ уудалж, анхаарлаа төвлөрүүл. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх зуучийн үүрэг гүйцэтгэхээс зайлсхий. Аж ахуйн хойшлуулшгүй ажлыг барьж ав. Магадгүй энэ нь таны амьдралд ч сайнаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Зөнтэй зүүд зүүдэлнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Сөрөг өдөр. Уурлах уцаарлах эсвэл мэдрэлийн хямрал гарч болно. Сайн тохиолдолд бүх байдлаараа үл мэдэгдэх аюулын өмнө зогсох бөгөөд муу тохиолдолд өөрийн уур уцаараа ойр дотны хүмүүстээ гаргана. Энэ нь өөртэйгээ зөрчилдөх шалтгаан болж улмаар гэр бүлийн хүрээнд аюултай зөрчилдөөн үүснэ. Хайртай хүнтэйгээ харьцахдаа бодлогогүй алхам хийвэл таагүй үр нөлөө үзүүлнэ. Зүүд тань ихэвчлэн үнэн зөв байна. Биелэхийг хүлээх хэрэгтэй. Зүүдэндээ эмийн сан, эм зүүдэлвэл заль мэх хуурах зэрэг зүйлтэй тулгарна.
Мэлхий (6/22-7/22)
Бүх талаараа таагүй өдөр. Гэр орны ажил, жижиг хэрүүл эсвэл таагүй мэдээ нь таниас шийдэмгий үйл хөдлөл ба ихээхэн чармайлт шаардана. Эдгээрийн үр дүнд материаллаг байдал ба бие муудна. Санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд мөнгө шаардах үйл явдалд том ач холбогдол өгсний хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр аливаа шинэ ажилд алтан дунджийг баримтал. Хэт туйлшрах нь сөрөг үр дагавартай. Бие тавгүйрхэж, өвдөж ч магадгүй. Эсвэл огцом уурлаж хилэгнэн, шалтгаангүйгээр гуниглаж мэднэ. Эмчилгээ хийлгэхэд таарамжгүй өдөр. Сарны гэрэл шууд тусах газарт унтаж болохгүйг анхаар. Тэргэл сартай үед уусан эм илүү хүчтэй нөлөөлж, улмаар сөрөг үр дагавар үзүүлэх магадлалтай.
Охин (8/23-9/22)
Дур хүсэл хөдөлгөсөн, хорхой хүргэм үйл явдал тохиох, хууран мэхлэлтийн өдөр.Хүсэл зорилгоо биелүүлсэн ч мухардалд орох бололтой.Муу санаатан, дайснуудын далдуур хөнөөх санаархалтай тулгарах ба уулзаж учирсан хүмүүс таныг гомдоон цөхрөөх болно.Сэтгэлийн тэнхээтэй байж, биеэ барих, бусдыг хүндэтгэхийг од гаригсийн зүгээс зөвлөж байна.Оюун санааны эрэл хайгуул, гүн ухааны эрэгцүүлэл, уран бүтээл хийхэд тааламжтай.Урьд шөнийн зүүд сарын турш таныг зөн билэгтэй байхыг зөгнөнө.
Жинлүүр (9/23-10/22)
Эрүүл мэнд, эвдэрсэн эд зүйлсээ янзлах, түншүүдтэйгээ холбоо тогтоох өдөр. Олон зүйлс буцаад ирнэ. Хэн нэгнээс зээлсэн зүйлээ эргүүлэн төлөх, тусламж эрсэн хэн нэгэнд гараа сунгах өдөр. Хүмүүстэй эелдэг харьцах мөн өөрийгөө жаахан зүйлд золиослоход тайвшралыг авна. Өөрийгөө хэт дөвийлгөхөөс зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Хувийн амьдралд дахь эртний таагүй зүйлс урган гарч ирэн мөн энэхүү үйл явдлаас өөрийгөө бүрэн таних болно. Гэр бүлд сүй тавих нь хойшлогдох болно. Магадгүй тэсрэлт эсвэл хүйтэн харилцаа үргэлжилж магадгүй. Хүнд дарамтууд тайвшрах боломж олгохгүй. Тиймээс иогоор хичээллэх болон сүм хийд руу явахыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Зөрчилдөөнтэй өдөр. Өдрийн эхэн хагаст ихэнх хүмүүс урам зоригтой байна. Толгой өвтгөсөн аливаа асуудлуудыг маш хялбар аргаар шийдэж чадна. Хамаатан садантайгаа элэгсэг харьцсанаар та бүхний харьцах харьцаанд магадгүй эерэг байдал үүсч бие биеэ ойлгох болно. Харин өдрийн хоёр дахь хагаст ямар нэгэн ажил хэргийн уулзалтаас зайлсхийх хэрэгтэй. Таагүй мэдээнээс үүдэн хүмүүстэй харьцах харьцаанд тань сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай.
Матар (12/22-1/19)
Тайван амрах, гэрээ янзлах, ойр дотныхонтойгоо харилцахад тааламжтай өдөр. Эргэн тойрныхоны хоорондох харилцаанд итгэл, тэнцвэрт байдал зонхилно. Өнөөдөр гэр бүлийн жижиг баяр хийхэд тааламжтай. Мөн таны баярт үйл явдлын дурсамж үл мартагдах магадлалтай. Энэ нь таньд эерэг энергийг бэлэглэж байх болно.
Хумх (1/20-2/18)
Биеийн хүчний ажил хийхэд тааламжгүй өдөр. Өнөөдөр эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж магадгүй, гэмтэл авах, стресст өртөж болно. Өөрийн сэтгэл зүйг удирдаарай. Тө өөрийн хийж чадах ажилаа л хийхийг хичээх хэрэгтэйг одод зөвлөж байиа. Зүсэгч багаж, цахилгаан хэрэгслүүдтэй харицахдаа болгоомжтой байж зөвхөн өмнө туршиж байсан аргаа ашиглаарай. Зөн зөнөтэй байна. Тааламжгүй зүүд зүүдлэх нь ирж буй аюулын дохио болно.
Загас (2/19-3/20)
Дотоод эрх чөлөөгөө мэдрэх өдөр. Өнөөдөр мартагдашгүй, өнгөлөг өнгөрөх болно. Хөгжилтэй байх, ямар нэгэн зүйлийн дутагдалгүй байх нь гэрт дулаан уур амьсгал, итгэл найдварыг оруулна. Аялал зугаалга хийх, алхалт хийхэд тааламжтай. Аав ээждээ удаан уулзаагүй бол гэнэтийн бэлэг барихад таатай сайхан байх болно.
Өнөөдрийн зурхай /2015.02.08/ | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.