
Нийгмийн даатгалын ерөнхий газар хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудад санхүүжилт олгохдоо тооцооныхоо өмнө нь олгох нь зүйтэй гэж хувийн хэвшлийнхэн үзлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээгээр ажилладаг хувийн хэвшлийнхэн эмчийн жорын дагуу иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм олгодог. Даатгалаас хөнгөлүүлсэн нийт эмийнхээ мөнгийг тэд жор болон бусад баримтаар баталгаажуулж, эм олгосныхоо дараа санхүүжилтээ авдаг. Тиймээс ерөнхий судалгааг гаргаж хөрөнгө мөнгийг өмнө нь олгох боломжтой гэж "Ариун Тана" эмийн сангийн захирал н.Оюунцэцэг ярилаа.
Учир нь зарим эмийн санд санхүүжилт тасарсантай холбоотойгоор иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм олгож чадахгүй байх асуудал тулгардаг байна.
Тиймээс хөнгөлөлттэй үнээр олгох эмийн санхүүжилтийг таслахгүй байхад хэрхэн анхаарч байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг өнөө орой МҮОНР-гийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.
Хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангууд төсвөө урьдчилж авна гэв | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.