Шууд Chart

Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байна

2015-02-26 14:27:35

Ерөнхий боловсролын сургуулийн 8-10 настай 10 сурагч тутмын хоёр нь л эрүүл шүдтэй, бусад нь шүдний ямар нэг өвчтэй гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, энэ нь нийслэлийн Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны, таван дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын дунд явуулсан эрүүл мэндийн үзлэгийн үр дүн юм. Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа учраас тус дүүргийн хорооны удирдлагууд, өрхийн эмнэлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч “Цэвэр шүд – Эрүүл хүүхэд-2” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүүхэд эцэг, эхчүүдэд зөв дадал олгох сургалт явуулж, сургуульдаа “шүдээ зөв угааж хэвших” аян зарлажээ. Өнөөдөр аяны нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн ингэж ярьсан юм.

Баянзүрх дүүрэгт 120 мянга буюу нийт хүн амын бараг тал хувь нь 0-18 насны хүүхэд эзэлдэг байна. Тэдний дийлэнх нь шүдээ эрүүл байлгаж, тогтмол угаах талаар мэддэг ч хэрэгжүүлэх нь ховор байдаг судалгаа байгаа юм. Ихэвчлэн бага насныхны шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байдаг ажээ.
 

Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байна  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй