
Манай улс 1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр “Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк”-ийг байгуулж байлаа. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголбанкны суурь тавигдсан юм. Улмаар 1925 оны хоёрдугаар сарын 22-нд “мөнгөний шинэчлэлт” явуулах тогтоолыг Засгийн газраас гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг "төгрөг" гэж нэрийдсэн байна. Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах эрхийг Монголбанкинд олгосны дагуу 1925 оны арванхоёрдугаар сарын 9-нд 200 мянган төгрөгтэй тэнцэх 1, 2, 5, 10, 50, 100-тын дэвсгэртийг гүйлгээнд анх гаргаж байжээ.
Эдгээр дэвсгэртийг уйгаржин монгол бичгээр, тухайн үеийн банкны удирдлагуудын гарын үсэгтэй гаргасан гэлцдэг. Харин улсын сан хөмрөгийг сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955 онд төгрөгийг шинэ загварыг гүйлгээнд гаргасан байна. Тухайлбал, 1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээ болон уйгаржин монгол бичгийг хэвээр үлдээсэн ч, Д.Сүхбаатарын хөрөгтэй хэвлэгдснээрээ онцлог болсон байна. Тэгвэл 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зарим уйгаржин монгол бичгийг крилл үсгээр солисон байна. Харин 1955 онд гаргасан дэвсгэртүүдийн хэмжээг томсгож, зураг хээг өөрчлөн, крилл үсэгтэй болгожээ.
Хуучны эдгээр дэсвгэртийг 1966 онд гүйлгээнээс бүр мөсөн татаж, оронд БНМАУ-ын сүлдтэй шинээр хэвлүүлсэн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байна. Эдгээр дэвсгэртийг 1993 хүн хүртэл хэрэглэж, үүнээс хойш дахин шинэ загварын төгрөгийг гүйлгээнд хэрэглэх болсон юм. Тодруулбал, 1993 онд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 - тын дэвсгэртийг шинээр хэвлүүлж гүйлгээнд гаргасан бол, 1995 онд 5000, 10000-тын, 2006 онд 20000 мянгатын дэвсгэртийг тус тус гүйлгээнд гаргасан юм. Тэгвэл 1993 оноос хойш хэрэглэж байгаа 20-тоос доош дэвсгэртийн нууцлалыг бууруулсан байна. Энэ болон бусад асуудлаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
П.Сүхбаатар: "Нарантуул" худалдааны төвд шатсан валютыг сольж өгсөн | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.