
"Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил удааширч байна" гэж мэргэжлийн хүн хэллээ. "Өнгөрсөн өвөл цас бага орсноос мал амны усгүй болж байна. Ингэж малын унд ус хүрэлцэхгүй болохоос сэргийлж салбарын сайдын багцад ундны усны эх үүсвэрийг нэмэхэд зориулан төсөв баталдаг. Гэтэл улсаас энэ жил ийм хөрөнгө төсөвлөлгүй орон нутагт шилжүүлснээр хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил урагшлахгүй болж байна" гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны ахлах мэргэжилтэн П.Ганхуяг ярилаа.
Өмнө нь худаг усжуулах ажилд зориулан салбарын сайдын төсөвт 7-8 тэрбум төгрөг төсөвлөдөг байжээ.
Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах ажил удааширч байна | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.