
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж байна.
Энэ үеэр Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний явц, 2014 оны ажлын үр дүнг танилцуулан, Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжүүдтэй цахим хурал зохион байгуулж, үүрэг даалгавар өгч санал бодлыг сонсоно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар 2014 онд нийт 395,5 тэрбум төгрөгийн 210 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 382,9 тэрбум төгрөгийн 201 төсөл, арга хэмжээ буюу 96 хувийг амжилттай хэрэгжүүлсэн. Үлдсэн 12,6 тэрбум төгрөгийн 9 төсөл, арга хэмжээ нь захиалагч байгууллагаас уг төсөл, хэмжээтэй холбоотой зураг төсөв, техникийн тодорхойлолт зэрэг холбогдох материалыг ирүүлээгүйгээс хэрэгжээгүй.Орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүд нийт 797,2 тэрбум төгрөгийн 2,598 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 708,1 тэрбум төгрөгийн 2,440 төсөл, арга хэмжээ буюу 94 хувийг хэрэгжүүлсэн.
2015 онд Худалдан авах ажиллагааны газраас 182,9 тэрбум төгрөгийн 57 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнийг салбарын яамдаар харуулбал:
Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх 125,5 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
Орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүд урьдчилсан байдлаар 389,6 тэрбум төгрөгийн 1,261 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Худалдан авах ажиллагаанд ил тод нээлттэй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд 50 төрийн бус байгууллагын 264 төлөөллийг 133 үнэлгээний хороонд ажиллуулсан, 2015 оны 03 дугаар сарын 06-ны байдлаар 42 Төрийн бус байгууллагын 64 төлөөлөл Үнэлгээний хороонд ажиллахаар бүртгэгдсэн.
2015 он гарсаар Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг улсын хэмжээнд 37 удаа зохион байгуулж, 1129 хүн хамрагдсанаас 633 хүн шалгалтанд тэнцсэн.
Худалдан авах ажиллагааны газраас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд 2016 онд төрийн худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай www.e-tender.mn цахим хуудас болон 70111090 утсаар холбогдож авна уу гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцаж байна | ||
Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.