Шууд Chart

Арилжааны банкуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

2015-03-13 12:34:02

ШӨХТГ-аас арилжааны арвангурван банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дараах зөрчлийг илрүүлэн тогтоосон байдаг. Үүнд,

  1. Банкуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголтыг төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл болсон.
  2. Түүнчлэн дээрх байдлаар банкууд нь зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа нь бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болсон.
  3. Зээлийн шимтгэлийг зээл олгох үйл ажилгаатай холбогдуулан гарч буй урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит зардалд нийцэхээргүй буюу өндөр тогтоогдсон бөгөөд гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх хууль бус үйл ажиллагаа болсон.

Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Капитал банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн байдаг.

Харин Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 8 банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан. ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны гуравдугаар сарын 11 өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.


Арилжааны банкуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо  
Үзсэн: 1459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2015-03-13 14:28
Shudarga shiidver garsan bainaa. Shimtgeld tolson munguu erguulj avah yumuu zeelendee suutguulmaar baina. Bair avah gej banknii huud barag bairniihaa unetei ijil huu tolj baigaa. banknuud heterhii ard tumnee shulah yumaa. bas bus zondoo jijig sajig huraamj avna.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-03-13 13:21
энэ аюурсайхан гэдэг залуу энэ чигээрээ эрчтэй ажиллаж, нийгэмд буглаад байгаа муу муухайтай сайн тэмцээсэй. та бүхний гардаж авах дараагийн асуудал бол ОСНААК, СӨХ зэрэг апартментад амьдардаг ядарсан түмнийг мөлжиж, мөнгө хийж ажилладаг газрууд шүү. УСУГ, мэргэжлийн хяналтын байгууллагууд нь энэ асуудлыг огт тоодоггүй юм байна лээ. ажилд нь амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй