Шууд Chart

Гурван сая дахь иргэнд зориулсан дурсгалын зоос гаргалаа

2015-03-17 15:19:38

Монгол Улс 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 дахь иргэнээ хүлээн авсан тухай дэлхий дахинаа зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан доорх үзүүлэлт бүхий зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох Койн Инвест Траст компанид захиалан цутгуулж зах зээлд гаргалаа.

Металл:    Мөнгөөр бүрсэн зэс зоос
Жин:    50 грамм
Диаметр:    50.00 мм
Нэрлэсэн үнэ:    5,000 төгрөг
Хэмжээ:    4,000 ширхэг

Мөн 2015 онд тохиож буй Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан доорх үзүүлэлт бүхий зоосыг Кипр улсын “Qualton trading ltd” компанийн хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргаад байна.

Металл:    Мөнгө .925
Жин:    25 грамм
Диаметр:    38.61 мм
Нэрлэсэн үнэ:    500 төгрөг
Хэмжээ:    2,500 ширхэг

Гурван сая дахь иргэнд зориулсан дурсгалын зоос гаргалаа  
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй