Шууд Chart

Путинийг шоглож зурсан зураач Францаас орогнол хүснэ

2013-08-29 10:42:38

ОХУ-ын эрх баригчдыг шоглож зурсныхаа төлөө Санкт-Петербург дахь галерейгаа битүүмжлүүлээд буй зураач Константин Алтунин өчигдөр Оросоос зугтааж Парист очсон талаар “РИА Новости” мэдээллээ. Тэрээр Францаас орогнол хүсэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн байна. Цагдаа нарын хураасан шог зураг дотор Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев нарыг эмэгтэй хүний дотуур хувцастайгаар хамтад нь зурсан зураг байсан нь эрх баригчдын уур бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн байна.  Цагдаа нар уг зургаараа зураач ямар нэг хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа хэмээн ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Хэдхэн сарын өмнө Ерөнхийлөгчийг шүүмжилж дуулсан “Pussy Riot” панк хамтлагийн хоёр эмэгтэй гишүүн ял сонсч хоригдоод байгаа билээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Путинийг шоглож зурсан зураач Францаас орогнол хүснэ  
Үзсэн: 1841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй