Шууд Chart

Санкт-Петербургт барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд оржээ

2013-08-29 10:58:25

ОХУ-ын Санкт-Петербург хотын хамгийн том нисэх онгоцны буудал болох “Пулково”-гийн шинэ терминалийг барьж буй барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд орж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “РИА Новости” мэдээллээ. Тус улсын Дотоодын хэргийн яамны мэдээлснээр, тэдний 25-ынх нь биеийн байдал ноцтой хүнд байгаа аж. Одоогоор яг юунаас хордлого авсан нь тодорхойгүй байгаа ч тахианы махнаас болсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Санкт-Петербургт барилгын 350 гаруй ажилчин хоолны хордлогонд оржээ  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй