Шууд Chart

Нийтийн орон сууцны 61 дээврийг засна

2013-08-30 10:07:01

 Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ жилийн төсөвт нийтийн орон сууцны 61 байрын дээвэрт засвар хийхээр 3,0 тэрбум төгрөг баталсан юм. Нийслэлийн удирдлагууд нийтийн орон сууцны байрнуудын дээврийн засварыг өвлөөс өмнө шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгож  ажлын жагсаалтыг дүүргүүдийн ЗДТГазарт хүлээлгэн өглө. Мөн нийтийн орон сууцны дээврийн засварыг гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендрийг 4 сараас эхлэн нээлттэй зарлаж эхний ээлжинд засвар хийх байрнуудын санхүүжилтийг шийдвэрлсэн. Энэ жилийн хувьд Баянзүрх дүүрэгт 11, Баянгол дүүрэгт 14 , Чингэлтэй дүүрэгт 8 , Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Хан-Уул дүүрэгт 5 , Багануур дүүрэгт 2, Налайхад 3 байрны дээврийг засахаар гэрээ байгуулж санхүүжилт хийгдээд байна.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Нийтийн орон сууцны 61 дээврийг засна  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй