Шууд Chart

Төрийн соёрхолт зохиолч З.Дорж: Баячуудын хүүхдүүд архи ууж байгаад нэгнийгээ хутгалсан гээд яриад байх юм

2013-08-30 10:48:27

Өдий насалсан ч ажил, уран бүтээлээ туурвин гялалзаж яваа энэ эрхэмтэй өдрийн хагасыг өнгөрөөн зохиол бүтээлийг сонсож, зовлон жаргалыг нь хуваалцлаа. Тэрээр “хүү минь намайг зүгээр л З.Дорж гээд л тавьчихаарай” хэмээж, “Би ч ер нь хэр баргийн юманд гуньж гутраад байдаггүй хүн ижий, аав хоёроо өөд болоход уйлаагүй ш дээ, хорвоогийн жам юм даа”  хэмээн ярилцаж эхэллээ.

-Сайхан намаржиж байна уу. Яруу найргийн хөгжил, шинэчлэлийн талаар та юу гэж боддог вэ?
-Тэр ингэлээ тэглээ гээд хэлээд байх нь таарахгүй юм. Хэн нэгнийг буруутгаж байгаа юм биш гэхдээ би нэрийг нь хэлээд яахав. Өөр дээрээ чулуу шидхийн нэмэр одоо үед манай дууны үг, шүлэг, уран бүтээл нэг л хөндий зохиомол болоод байгаа юм. Зүгээр л дуртай нэг нь зохиогоод л биччихдэг, нэг нь до, ре, ми, гэж сууж байгаад л ая хийчихдэг, тэр нь хүнд хүрдэггүй амархан мартагддаг. Би бүгдийг нь буруутгаж байгаа юм биш л дээ. Сайн зохиол бүтээл гарч байна. Хийж, туурвиж байгаа улсууд ч байна. Сайн шүлэг, уран бүтээл л олны сэтгэлд үлддэг.  Тэгээл худлаа юм зохиогоод пантаазлаад байх юм бол тэгээд л амархан мартагдаж байгаа юм. Явуухулангийн дуу байна. Ард түмэн мэднэ, үнэн үгтэй одоо ч дуулагдаж байна. Сайн сайн бүтээл бас байнаа.  Тэр бүрийг буруутгаад байж болохгүй ш дээ. Үгэндээ маш харам бодолтой байх хэрэгтэй. За манай бас амьдралтай үнэн шүлэг бүтээл гэх юм бол “Нууц товчоо” байна шүү дээ.  Тэр сайхан шүлэглэсэн байдал бол үнэн амьдралтай гэхиймуу даа.

-Таны хамгийн сайн оргил бүтээл юу бэ? Дууны хувьд гэхэд “Үүрийн шөнийн нулимс" гээд сайхан дуу бас бий шүү дээ?
-Би тавь шахам ном хэвлүүлсэн байна. Энэ номоо хааяа хааяа эргэж хардаг. Яс хавталзахаар юм бага байх шиг байгаа юм. Цагийн аясыг дагаж, утга зохиолын үнэлгээ өөрчлөгдлөө. Өөр нийгмийн үед бичсэн зохиолуудаа өнөөдөр дахиад хэвлүүлэхэд болмоор юм шиг санагдаад байгаа юм. Ер нь зохиолч хүн энэ нь миний оргил бүтээл, тэр нь миний гар хурууны үзүүрийн бүтээл гэж ялгаж болохгүй байх. Расул Гамзатов "Миний оргил бүтээл бол одоо бичигдээгүй байгаа зохиол минь" гэж хэлсэн байдаг. Энэ үг надад их үнэн санагддаг. Оргил бүтээлээ бичээгүй явна гэдэг тэр зохиолч  уран бүтээлийн оргил өөд мацаж яваа гэсэн үг шүү . Тэр дууний хувьд гэвэл би үнэхээр харамсаад зохиочихсон юм. Амьдралынхаа алдааг шүлэг болгоод л биччихсэн хэрэг. Энэ дуу төрсөн даруйдаа олон хүмүүсийн сэтгэл зүрхийг хөндсөн байдаг. Өмнө нь гавъяат жүжигчин Г.Жанчив дуулдаг байсан юм. Одоо Э.Төрмандах дуулж олонд хүргэж байгаа Э.Төрмандах сайн дуучин.

-Танайх их өнөр өтгөн айл гэсэн үнэн үү?
-Ах нь юугаа нуухав. Би 5 эхнэр сольсон, 13 гурван хүүхэдтэй хүн. Тэр бүрчлэн хүүхдүүдээ амьдралаа яриад яахав. Миний хүүхдүүд бүгд сайн яваад л баярлаж байна. Ах нь ч бас чадахаараа зүтгэж байгаа. Хүүхдүүдийн минь зарим нь гадаад дотоодын дээд сургууль төгссөн, зарим нэг нь чамгүй яруу найрагч, би бусад зохиолч нар шиг хойно урд нь ороод “Болор цом” энээ тэрээ гээд гүйгээд байдаггүй.

-Тантай ярилцаж байгаа юм чинь “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг"-ийн тухай ярихгүй байж болохгүй л дээ. Энэ тухай?
-Анх ардчилал гараад хувьчлал энэ тэр гээд нөгөө их социолизмийн үеийн адуу мал тараад, азарга нь нэг тийш нь, гүүг нь нэг тийш нь, унага нь нэг тийш нь ингээд салгаад аваад явчихлаар чинь монголоор дүүрэн гүүгээ хайсан азарга, эхээ хайсан унага болсон ингээд малын хулгай ихсэж, би 1992 онд энэ нийгэмлэгийг байгуулсан.  Одоо ч үйл ажиллагаагаа  явуулж байна. Ах нь хөөцөлдөж гүйж байгаад үндсэн хуулинд малын хулгайн тухай заалт оруулж өгсөн юм.
"Хил, хэл, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ, Монгол баян.
Хил, хэл, мал гурваасаа салбал
Хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй
Хэл, хил, мал гурвынхаа төлөө
Энэ яваа насаараа тэмцье
Үхсэний дараа сүнс гэж байдаг бол
Үргэлжлүүлэн бас тэмцье" гэсэн манай нийгэмлэгийн уриа бий.

-Малчид ам сайтай байдаг юм байна лээ. Хөдөөгүүр явахад хэцүү юм тохиодоно биз?
-Хүнд ер нь зориг л хэрэгтэй. Би чинь бас юмнаас айдаггүй, шартай хүн.  Залуу байхад Увс аймагт явж байгаад олон согтуу хулгайч нартай хүрз бариад л нэг цагдаагийн хамт хоёулаа нанчилдаж байлаа. Дараа нь тэр Дорж гэдэг нөхөр чинь ёстой аюултай хүн байна гэж тараасан гэдэг. Тэгээд л тэндээсээ бас хурцлагдаж явдаг юм. Олон юм байсан даа.  Тэр аймагт адууны хулгай гарч болохоо байлаа гэхээр л явдаг байлаа. Сүүлдээ малчид цагдаад биш надруу утасддаг болсон явдал бас бий. Ер нь адуу гэдэг чинь ижлээ орхиж явдаггүй, өөрийнхөө үр төлөө гишгэдэггүй, байдас нь болохоор хазаад хөөчихдөг, сүрэг чоно дайрвал азарга нь айж зугтадгүй, сайн азарга бол ижил сүргээ хамгаалдаг адуу чинь тийм л сайхан амьтан шүү.

-"Сод монгол" группийн ёрөнхийлөгч Ц.Анандбазар таны юу юм бэ ?
-Миний дүүгийн хүүхэд мундаг боловсролтой хойно сургууль төгсөөд ирсэн.  Тэнд байхдаа бас чамгүй шүлэг бичдэг ч  олонд  гаргаад байх дургүй юм шиг байгаа юм. Ер нь мундаг хүмүүсийн нэг зан чанар тийм л байдаг. Уг нь шүлэг уран бүтээл тууриваад явах нь уу гэтэл бизнесмэн болчихсон. Сонгуулийн үеэр  нэг нь худал матаад Авилгатай тэмцэх газар шалгалгүй яахав. Тэгээд л сонгууль дуусаад дараа нь ямар ч буруугүй юм байна гээд л тавиад явуулчихсан.

-Саяхан тэднийх  хүүгээ алдсан гэсэн.  Харамсалтай байна. Юу болсон юм бэ?
-Хүмүүс янз бүрээр худлаа ярих юм. Тэр хүү чинь юун архи дарс уудгүй, спортоор хичээлэлдэг. Хэр баргийн юман өртхөөргүй, илүү дутуу зангүй хүүхэд байсан. Нэг удаа Маршлын гүүрэн дээр уулзъя гээд нэг хүн дуудсан гэхэд нь яваагүй. Дараа нь тийм юм болсон.  Амин газар нь гурав хутгалаад, ар шил рүү нь хутгалсан байсан гэсэн. Тэр мэргэжлийн хүн байх л даа. Түүнийг  хууль  шийдэх байлгүй дээ. Би ингэлээ тэглээ гээд хэлж чадахгүй. Гадуур баячуудын хүүхдүүд архи ууж байгаад нэгнийгээ хутгалсан гээд худлаа яриад байх юм. Зохион байгуулалттай хэрэг байгаа юм. Бид бурханы шашинтай хүмүүс  49 хоног энэ тэр гээд бас хамаагүй хөөцөлдөхгүй байх шиг байна.

-Таны цаашдын уран бүтээл, ажил амьдралд амжилт хүсье?
-За баярлалаа. Одоо нэг түүвэр зохиолын номон дээр суугаад л байгаа,
Насан туршдаа унших шүлгийг нэг удаа бичдэг, нэг удаа хэрэглэх зэвсгийг насан туршдаа зүүдэг гэдэг биз дээ. Хүн хөгширдөг болохоос авъас хөгширдөггүй юм шүү дээ. Бид ярилцлагаа дуусаад З.Дорж гуайн гэрлүү алхсан юм. Бидний замд хэд хэдэн ахимаг насы хүмүүс таарч Дорж ахаа сайн байна уу ? Тэр жил та бид гээд л... дотночлон угтана. Тэрээр жинхэнэ уран бүтээлч, хөдөлмөрч хүн юм. Мэдээж гэрээр нь дүүрэн ном, том ширээ  хэвлэлд бэлтгэж буй шинэхэн бүтээл. Тэрээр "О.Дашбалбар байсан бол одоо жинхэнэ мандаж байхгүй юу? Тийм хүн цөөхөн төрдөг юм даа" гэж, Б.Явуухуланг ч  дурсан ярьж, "Монголчууд бид зоригоо хаанаа дарчихсан юм бэ? Д.Нацагдорж, О.Дашбалбар гээд л мундаг тэмцэгчид ээ алуулж байхад дуугүй л байсан гэдэг шүү" хэмээж билээ.

Бэлтгэсэн: Д.Жамбалдорж


 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Төрийн соёрхолт зохиолч З.Дорж: Баячуудын хүүхдүүд архи ууж байгаад нэгнийгээ хутгалсан гээд яриад байх юм  
Үзсэн: 8363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2015-10-22 10:01
энэ хүний бүх хүүхдүүд сайн яваа хүүхдүүдээ ч сайн ханддаг Мянганбаяр шиг төнгө эд хөрөнгөөр биш үйл хөдлөл үлгэр дууриаллаар хүмүүжүүлсэн болохоор тэд нь тун сайн яваа мэдэхгүй зүйлээ худлаа бурж цуурах хэрэг байна уу
202.72.243.xxx [202.72.243.xxx] 2013-12-13 10:09
:D 5 ehner 13 huuhed bii gesen :D
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2013-09-03 11:24
olon ehner solio l biz myangaatai zuirlehgui mundag hun shuu
89.100.108.xxx [89.100.108.xxx] 2013-08-30 21:31
ene xyn chini xyychin yeiin myanganbayar baina shyy de aimaar yum 5 avrai soliod baixdaa yax ve dee
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-08-30 12:37
балай дурак

Бидэнтэй нэгдээрэй