Шууд Chart

Цээжээрээ нийлж төрсөн ихэрт мэс засал хийжээ

2013-08-30 10:49:23

АНУ-ын Даллас хотод цээжээрээ нийлж төрсөн ихэр хөвгүүдийг салгах мэс засал амжилттай болжээ. Долдугаар сарын 15-ны өдөр мэндэлсэн Овен болон Эмметт нарыг салгах мэс засал өнгөрсөн бямба гарагт болсон байна. Холбоотой ихрүүд төрөхдөө нийлээд 4.9 кг жинтэй байжээ. Харин мэс заслаар салгасны дараа нийлээд 7.2 болж жин нь нэмэгдсэн байна.
Ихрүүдийг цээжээрээ холбогдсон гэдгийг эцэг эх нь 17 долоо хоногтой байхад нь мэджээ. Жирэмсэн байх хугацаандаа сэтгэлээр маш их унаж байсан ч тэвчээртэй хүлээсний үр дүн гарлаа хэмээн ихрийн эцэг эх баяртай байна.  Ихэрийн ээж  “Би хөвгүүдээ амьд үлдсэнд маш их баяртай байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж” хэмээн хэлжээ. 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Цээжээрээ нийлж төрсөн ихэрт мэс засал хийжээ  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй