Шууд Chart

Венецийн кино наадам эхэллээ

2013-08-30 11:00:52

Италийн алдарт Венецийн кино наадам эхэллээ. Наадмыг жүжигчин Жорж Клүүни, Сандра Буллок нарын тоглосон “Таталцал” киногоор нээжээ. “Таталцал” киноны үйл явдал сансарт өрнөх бөгөөд Сандра Буллок дүрээ бүтээхийн тулд сансрын нисгэгч нараас зөвлөгөө авчээ. Харин Жорж Клүүни иогийн дасгалаар хичээллэж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хошигножээ. “Таталцал” кино гурван хэмжээст технологийг ашигласан бөгөөд шинжлэх ухааны триллер төрөлд багтах аж. Клүүни, Буллок нар сансрын нисгэгчийн дүрд тоглож хөлөг нь солирын хэлтэрхийтэй мөргөлдсөний улмаас хав харанхуй хязгааргүй сансар огторгуйд орхигдоно. Киног Мексикийн Альфонсо Куарон найруулжээ. Тэр өмнө нь “Эрчүүдийн хүүхдүүд” киногоороо судлаачдын анхаарлыг татаж байсан  “Таталцал” кино 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн аж. Венецийн кино наадмыг нээсэн энэ кино ирэх аравдугаар сарын 4-нд АНУ-д нээлтээ хийнэ.

 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Венецийн кино наадам эхэллээ   
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй