Шууд Chart

Бразил улсад нийтээр цахилгаан тасарчээ

2013-08-30 12:21:04

Энэ сарын 28-ны өдөр  Бразилийн зүүн хойд зүгийн Баия, Пернамбуку, Параиба, Алагоас, Сеара, Пиауи, Риу-Гранди-ду-Норти болон Сержипи мужуудад цахилгаан тасарчээ. Цахилгаан тасалдсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд зарим мужуудад тог ирж хэвийн байдалдаа орсон байна. Бразилийн 12 хотод болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад ийнхүү өргөн хүрээг хамарсан эрчим хүчний доголдол гарлаа. Сүүлийн хэдэн жилд  Бразил улсад нийтийг хамасан цахилгааны доголдол гарч байгаагүй гэнэ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Бразил улсад нийтээр цахилгаан тасарчээ  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй