
Уралдаанд 24 залуу орчуулагч хүчээ сорьж, англи, орос, солонгос, хятад, япон, франц хэлнээс дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулсан байна.Уралдааныг МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр, гүйцэтгэх захирал, орчуулагч Б.Батбилэг, орчуулагч Д.Ургаа нар шүүн явууллаа. Ингээд I байрт Японы зохиолч Р.Акүтагавагийн “Өргөмөл хүү” Л.Адъяасүрэн, II байрт Оросын зохиолч Лев Толстойн “Үйлийн үр Б.Болдсүх, III байрт Францын зохиолч Маргьёрит Ёорсенарын “Каили бурханы хэлмэгдэл” хэмээх өгүүллэгээр тус тус шалгарчээ.
Харин тусгай шагналыг Японы зохиолч Юкио Мишимагийн “Манцуй” өгүүллэгээр Б.Баясгалан, Италийн зохиолч, Нобелийн шагналт Эудженио Монталегийн “Нисдэг таваг” өгүүллэгээр Э.Галмандах, Хятадын зохиолч Ү Зинь Ляны “Хөлчүүрэм сайхан хаврын шөнө” өгүүллэгээр Б.Гэрэлт-Ирээдүй, Английн зохиолч Роберт Лоис Стивэнсоны “Маркхэйм” өгүүллэгээр Д.Дашмөнх, Францын зохиолч Ги Де Мопассаны “Талийгаач эмэгтэй” өгүүллэгээр Ц.Одгэрэл нар тус тус шагнал хүртсэн байна.
Залуу орчуулагчдын эх хэлнээ хөрвүүлсэн шилдэг зохиолуудыг тун удахгүй ном болгон хэвлэх юм байна.
Богино өгүүллэгийн шилдэг орчуулагчид тодорлоо | ||
Үзсэн: 1957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.