Шууд Chart

Нохдыг хуримлуулан, өргөн дэлгэр тэмдэглэжээ

2013-08-30 14:31:23

Шри-Ланк улсын Канди хотод цагдаа нар үй олон нохдыг нэгэн зэрэг гэрлүүлжээ. Энэ ажиллагааг эрэлч нохдыг олноор бий болгох хөтөлбөрийн хүрээнд явуулсан байна. Цагдаа нар модон тавцан дээр цагаан даавуу, цэцэг дэвсэн есөн хос нохдыг “гэрлүүлсэн” аж. Амьтдад зориулсан ёслол орон нутгийн хуримын ёслолын бүх дэг жаягийг дагажээ. Сүйт бүсгүйчүүд бээлий, нөмрөг, малгай өмссөн бол “залуучууд” дэгжин зангиа, нөмрөг өмссөн байлаа. 

Ёслолын ажиллагаанд 2000 хүн оролцсон бөгөөд бүх хүмүүсийг, тэр дундаа нохдыг бялуу, сүүтэй будаагаар хоолложээ. Бал сараа ноход Нувара-Элия амралтын газар өнгөрөөх юм. Цагдаагийн газрын бие төлөөлөгч Шри-Ланк улсын ард иргэдээс уучлалт хүссэн байна. Тус улсын хүн амын 75 хувь нь сингал, буддын шашинтай учраас энэ ёслолыг буруугаар ойлгох хүмүүс олон байсан аж.


Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Нохдыг хуримлуулан, өргөн дэлгэр тэмдэглэжээ   
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй