
Монголын шагайн харваан холбооны 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр цуваа харваагаар эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 80 гаруй багийн 800 орчим харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна. Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 3 байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртдэг. Мөн энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн үндэсний их баяр наадмын өмнө болж байгаагаараа урьд жилүүдээс онцлогтой болж байна. Монголын шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаатар дараах тайлбарыг өглөө.
Шагайн харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.