
Он гарсаар эхний таван сарын байдлаар 500 гаруй иргэн хүчирхийлэлд өртөн түр хамгаалах байраар үйлчлүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн захиргааны зөрчил 285 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгжээр буюу 86.2 хувиар өсчээ.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд байршуулан хуулийн зөвлөгөө тусламж үзүүлж байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын Түр хамгаалах байрны дарга н.Сэржмядаг хэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийг хэрхэн хамгаалах, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд холбогдох албаныхан ямар ажил төлөвлөж байгаа талаар МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой ярилцах болно.
Он гарсаар 500 гаруй иргэн хүчирхийлэлд өртөн түр хамгаалах байраар үйлчлүүлжээ | ||
Үзсэн: 1809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.