Шууд Chart

Дархан-Уул аймаг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөрлөг зохион байгууллаа

2015-06-15 15:35:47

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах салбар хороо хамтран “Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье! -Чанартай боловсролд “ЗА” гэж хэлье!” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөг нь бүх нийтийн чанартай боловсролыг хөдөлмөр эрхлэх хамгийн доод насны бүх хүүхдүүдэд эзэмшүүлэх, одоо хөдөлмөр эрхэлсээр байгаа хүүхдүүд, тэдний эцэг, эхэд мэдээлэл өгөх, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг үндэсний бодлогыг сурталчлах зорилготой юм.

Аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд олон нийтийн төлөөлөл оролцож, “Нийгмийн хамгааллыг өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” уриан дор олон нийтэд хүүхдийн хөдөлмөрийн талаар гарсан хууль тогтоомжийг танилцууллаа. Энэ үеэр 650 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, таван төрлийн 500 ширхэг гарын авлага материал тараалаа гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Л.Гиймаа манай сурвалжлагчид ярьсан байна.


Дархан-Уул аймаг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөрлөг зохион байгууллаа  
Үзсэн: 1865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй