
АНУ-ын хэвлэл мэдээллийн магнат Дискавери Коммуникэйшн компанийн Дискавери суваг 2024 он хүртэлх Олимпийн дөрвөн наадмыг шууд дамжуулах эрхийг 1.45 тэрбум америк доллараар авчээ. Ийнхүү АНУ-д төвтэй Дискавери болон Евроспорт суваг 2018, 2020, 2022, 2024 оны Олимпийн дөрвөн наадмыг шууд дамжуулахаар болж байна.
Энэхүү гэрээгээр дэлхийн 50 гаруй оронд хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл тэр дундаа телевиз, интернет, гар утсаар Олимпийн наадмыг үзүүлэх юм байна. Гэхдээ гэрээнд ОХУ-ыг оруулаагүй, мөн 2018, 2020 оны олимпийн наадмуудын шууд цацалтыг Их Британи, Франц хоёрт өгөхгүй байхаар тусгажээ. Би Би Си болон Францын төв телевиз 2020 оны Олимпийг дамжуулах эрхтэй юм байна. Дискавери сувгийн хувьд олимпийн наадмуудын үеэр Зуны олимпийг хамгийн багадаа 200 цаг, Өвлийн олимпийг 100 цаг дамжуулах юм байна. Мөн гэрээний хүрээнд Дискавери Европ даяар цацалттай Олимпийн сувгаар нэвтрүүлэхэд Олон улсын олимпийн хороотой хамтрахаар болжээ.
Олимпийн наадмуудыг дамжуулах эрхийг 1.45 тэрбум төгрөгөөр худалдан авчээ | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.