Шууд Chart

“Баянхонгор цом”-2015 тэмцээн боллоо

2015-07-01 12:28:34

Баянхонгор хотноо зургаадугаар сарын 24-28-ны хооронд “Баянхонгор цом” -2015 олон хотын боксын аварга шалгаруулах тэмцээн болж, аваргуудаа тодрууллаа. 
Тэмцээнд хот, хөдөөгийн 12 баг оролцож, эрэгтэй 12 жин, эмэгтэй 2 жинд өрсөлдсөн юм. Нийт 105 тамирчин хурд хүчээ сорьсон тус тэмцээнд Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Казакстан, ОХУ-д явагдсан олон улсын тэмцээний алт, өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга спортын мастер Мишээлт, Спортын мастер Мөнх-Эрдэнэ, өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Казакстан, ОХУ-д явагдсан олон улсын тэмцээний алт мөнгө, өсвөр залуучуудын улсын аварга спортын мастер М.Батбаяр, ОХУ-ын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, ОХУ-д явагдсан Олон улсын тэмцээний алт, өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга спортын мастер Намуун зэрэг шилдэг тамирчид оролцов.
Багийн дүнгээр 1-р байрт 56 оноогоор Б.Оюунболд дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Номгон” боксын баг тамирчид, 2-р байрт 37.5 оноогоор Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай “Эрднэтбоксын” баг тамирчид, 3-р байрт 33 оноогоор Ж. Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар спорт хорооны” баг тамирчид шалгарлаа. Тэмцээний Шилдэг шүүгчээр спортын мастер Одсүрэн, Шилдэг дасгалжуулагчаар Б.Оюунболд Баянхонгор аймгийн “Номгон" боксын холбоо шалгарсан юм.  
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Баянхонгор цом”-2015 тэмцээн боллоо   
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй