Шууд Chart

Дарханы бөхчүүд Зулзагын голд бэлтгэлд гарчээ

2015-07-07 10:17:38

Дархан-Уул аймгийн үндэсний бөхийн гал Зулзагын гол дахь амралтын бүсэд бэлтгэлд гарчээ. Энэ жил аймаг, сумын цолтой гуч гаруй бөх хоёр галд хуваагдаж бэлтгэлээ базааж улсын баяраас өмнө болох сумдын наадмуудад очиж барилдаж эхэлсэн байна. 

Өнгөрсөн жилийн наадамд нийт 256 хүчит бөх оролцон барилдсанаас улсын начин хоёр, аймгийн арслан 16, аймгийн заан 17, аймгийн харцага хоёр, аймгийн начин 32, сумын заан 48 оролцон барилдсанаас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул залуу бөх Н.Зоригтсайхан тав давж аймгийн начин цолны болзол хангасан. Шөвгийн дөрөвт аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн арслан Б.Сүхбаатар, аймгийн заан Г.Баасандорж, аймгийн начин М.Төмөртогоо нар шөвгөрч барилдсанаас Г.Баасандорж, М.Төмөртогоо нар үзүүр, түрүүнд үлдсэн. Ингээд М.Төмөртогоо түрүүлж, Г.Баасандорж үзүүрлэн аймгийн харцага цол хүртэж наадамчин олноо баясгасан билээ.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дарханы бөхчүүд Зулзагын голд бэлтгэлд гарчээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй